УИХ-ын гишүүн С.Батболд нарт холбогдох хэрэгт Синнгапурын дээд шүүхийн урьдчилсан дүгнэлт гарчээ

2021-03-02 29 0

УИХ-ын гишүүн С.Батболд нарт холбогдох нэхэмжлэлийг Сингапурын Дээд шүүх хянаж байгаа билээ. Гэсэн ч үүнийг үгүйсгэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй. Уг нэхэмжлэхтэй холбоотой маргааныг эргэн сануулбал,

Нэхэмжлэгч талаас: Монгол Улсын Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-иуд

Хариуцагч талаас: УИХ-ын гишүүн С.Батболд, Чён Чү Ёон, Ким Хак Сёон, Cliveden Trading AG компани, Эоин Барри Саадьен, Everest VC Pte Ltd компани, Ponduver Pte Limited компаниуд оролцож байгаа юм. Иргэдийн мэдээлэл дутуу байдлыг ашиглан ийм маргаан олон улсад гараагүй мэтээр хариуцагч талаас тайлбар өгч буй билээ.

Уг нэхэмжлэлийн хүрээнд 1 сая ам.доллартай тэнцэх хэмжээний аливаа хөрөнгийг захиран зарцуулах, шилжүүлэхийг хориглооод буй талаар хэвлэлүүд мөн мэдээлсэн.

Процессын хүрээнд, хариуцагч талаас Сингапурын “Rev Law” хуулийн фирмийг нэхэмжлэгчдийг төлөөлөх эрхгүй гэж үзээд гомдол гаргаад байжээ. Тэгвэл уг асуудлаар Сингапурын Дээд шүүхийн шүүгчийн урьдчилсан дүгнэлт гарсан байна.

Дүгнэлтээр нэхэмжлэгчдийг “Rev Law” хуулийн ферм төлөөлөх бүрэн эрхтэй гэж үзжээ. Түүнчлэн Нийслэлийн прокурорын газрыг: Гадаадын улсуудын шүүх, тэр дундаа Сингапурын Дээд шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлж буй хуулийн фирмд чиглэл өгч ажиллах бүрэн эрхтэй гэж үзжээ. С.Батболд нарт холбогдох хэрэг зургаан орны шүүхэд зэрэг хэлэлцэгдэж байгаа бөгөөд үүнд нэхэмжлэгч тал King&Spalding, Rev Law хуулийн фирмүүдийг хөлсөлж байгаа юм.

Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Батболдыг Монгол Улсын Ерөнхий сайд байхдаа “Оюу толгой” төсөл, “Эрдэнэт” үйлдвэр дээр хэлэлцээр хийхдээ хувьдаа ашиг олсон байх магадлалтай хэмээж, хамтран мөнгө угаасан байж болзошгүй гэх гадаадын хуулийн этгээдүүдийн хамтад нь Сингапурын Дээд шүүхэд өгөөд байгаа юм.

Энэ талаар НПГ-ын орлогч Ц.Насанбат “УИХ-ын гишүүн С.Батболд, түүний төлөөний этгээд байж болзошгүй хүмүүст хамаарах Англид 20 сая, Хонконгод 30 сая, Сингапурт нэг сая, Жерсид 16 сая ам.долларын үнийн дүн бүхий хөрөнгө, эрхийг битүүмжлэх, царцаах захирамж тухайн улс орны шүүхээс гаргасан талаар хамтран ажиллаж буй хуульчид мэдээлэл ирүүлсэн. Эл процесс зургаан орны шүүх дээр зэрэг явагдаж байгаа гэх агуулгаар мэдээлэл өгч байсан билээ.

Сингапурын Дээд шүүхийн шүүгчийн урьдчилсан дүгнэлтийг

https://www.supremecourt.gov.sg/docs/default-source/module-document/judgement/-2021-sghc-50-pdf.pdf?fbclid=IwAR3kUivG-fTzej7Bwgt0vfVzHWx0DSqsqx6RWxOh5zqqvx6WLLeNsY20nVA энд дарж уншина у

 

Холбоотой мэдээ