Эмч, ажилчдын илүү цагаар ажилласан урамшууллыг яаралтай олгоно

2021-03-12 99 0

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд очиж, эмнэлгийн удирдлагууд болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгав. ХӨСҮТ-ийн ажлын зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтуудад хэрхэн ажиллаж байгаа талаар ХӨСҮТ-ын дарга Д.Наранзул танилцуулав. Цар тахлын үеийн тандалт, судалгааг Шуурхай удирдлагын нэгж хийж долоо хоног бүр дүгнэлт гаргаж байна. Батлагдсан тохиолдол гарсан байршлуудад ариутгал, халдваргүйжүүлэлт дутуу хийгддэг,  батлагдсан тохиолдлыг авч явдаг ч ойрын хавьтлыг шинжилгээнд хамруулдаггүйг  Шадар сайд шүүмжилж, дотоод зохион байгуулалтаа сайжруулахыг Эрүүл мэндийн сайдад даалгалаа. Тэрээр “Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын эх үүсвэрүүдийг тодорхойлох ажил хангалтгүй байна. Тандалт, судалгааг өргөжүүлж, нарийвчлан тогтоохын тулд бүх мэдээллийг цахимжуулах  хэрэгтэй. ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн ажлын уялдаа холбоо, зохион байгуулалт муу байна. Сэжигтэй тохиолдлын явсан газар бүрийг бүрэн ариутга. Эмнэлгийн ажилчид, албан хаагчдын илүү цалин хөлсийг олго. Тандалтын тоон мэдээллийг яаралтай цахимжуулж, ажлаа эрчимжүүл” гэлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ