Оффшор данстай гэгдэх Сү.Батболдыг С.Ганбаатар мэтгэлцээнд дуудлаа

2021-03-17 321 0

УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдыг мэтгэлцээнд дуудлаа. Тэрбээр “Английн дээд шүүхэд Монголын баялгийг тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд нь бусад орны нэр бүхий хүмүүстэй нийлж, тоносон хэргээр шийдвэр, дүгнэлт гаргасан байдаг. Үүнээс илүү бодит баримт гэж байхгүй. Тус хэрэгтэй холбоотой 30 хавтас болон 227 баримт, 14 мянган  хуудас бүхий  бичгийг УИХ-ын даргад өглөө. Би Сү.Батболдыг гүтгээгүй. Надад баримт байна. Намайг мэдээлэл хийх бүрд мэдэгдэл гаргадаг. Үүнийгээ баримтаар гаргах хэрэгтэй. Тиймээс С.Ганбаатар миний бие Сү.Батболдыг мэтгэлцээнд дуудаж байна” гэлээ.

Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Хэн хэн худлаа яриад гүтгээд байгаа юм бэ гэдгээ ард түмнийхээ өмнө үнэн бодитоор тайлбарлаж, хэлж, яримаар байна. Сү.Батболд “Оюутолгойн” орд болон “Эрдэнэт” үйлдвэрээс хувь хүртэж, хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгөө нуун далдалсан нь үнэн шүү дээ. Өнөөдөр Сү.Батболд өөрийгөө хамгаалахын тулд олон газрыг өөрийнхөө хамааралд багтааж байна. Намайг ярих, хэлэх бүрд мэдэгдэл гаргадаг. Миний хувьд мэтгэлзэхээс айхгүй байна. Ирэх долоо хоногийн хоёр дахь өдөр буюу энэ сарын 23-ны өдөр мэтгэлзээнд орохыг урьж байна” гэсэн юм.

Холбоотой мэдээ