ҮХЦ Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд нэр дэвших боломжтой гэж үзжээ

2021-03-22 87 0

Үндсэн хуулийн Бага суудлын хуралдаан өнөөдөр /2021.03.22/ хуралдаж, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын “иргэний ирүүлсэн мэдээлэл дээр үндэслэн маргаан үүсгэх тогтоол”-ыг хэлэлцэж, хүчингүй болгожээ.

 Үүний үр дүнд 

Мэдээллийг сануулахад, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Д.Үүрцайх, МУИС-ийн багш О.Мөнхсайхан нарын дөрвөн иргэн “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүйг хуульд тусгах ёстой” хэмээн маргаан үүсгэсэн байдаг. Мөн “Өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй” байх шаардлагыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулаагүй орхигдуулсан утгатай мэдээллийг тодотгосон юм. 

Дээрх гомдол дээр Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонго  маргаан үүсгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлэл гаргуулах хүсэлт гаргасан. Мэдээлэл гаргуулах хүсэлтийн дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Үндсэн хуулийн Цэц дээр очиж, тайлбар хүргүүлсэн байдаг.

Энэ асуудалтай холбогдуулан Үндсэн хуулийн Цэцийн Бага суудлын хуралдаан Баасан гарагт болж,  тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан. Харин өнөөдөр Цэцийн Бага суудлын хуралдаан болж, энэ асуудлаар маргаан үүсгэсэн Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Солонгын шийдвэрийг хүчингүй болгожээ.

Холбоотой мэдээ