Гадаадын сайтуудад мөнгө төлж худал мэдээлэл тараах давлагаа Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам идэвхжиж байна

2021-04-02 65 0

Улстөржилт, талцал, намчирхал хэрээс хэтэрч, хаврын улс төр ковидын цар тахлаас ч илүү өрнөж байна. Ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор одоогийн төрийн Тэргүүн Х.Баттулга руу дайрах, зохион байгуулалттай акц нийгэмд дэгдэх боллоо. Учир нь, удаа дараагийн судалгаагаар Х.Баттулгын рейтинг өндөр гарсан гэх мэдээлэл байна. Энэ нь 100 жилийн ойгоо тэмдэглэсэн, сүүлийн гурван удаагийн буюу 12 жил Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН-ыг улс төрийн акц хүчтэй өрнүүлэх шалтгаан болсон гэж зарим улс төр судлаачид үзэж буй.

Бүр сүүлдээ гаднын хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгө төлж, эх сурвалж, бодит байдлаас зөрсөн худал мэдээлэл хэвлүүлж, түүнийгээ орчуулуулан Монголд олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр түгээх болов.

Ерөнхийлөгчийн сонгууль угтсан ээлжит худал мэдээлэл нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзах шаардлагагүй гэсэн байр сууриа Гадаад хэргийн сайд Лавровоор дамжуулан Монголын Гадаад хэргийн сайдтай утсаар ярих үедээ илэрхийлсэн гэх агуулгатай мэдээ байв. Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс Төрийн тэргүүн ОХУ-д албан ёсны айлчлал хийх хүсэлтийг Оросын Гадаад хэргийн яаманд тавиад байгаа билээ. Одоогоор талууд харилцан ярилцаж буй гэх мэдээлэл буй юм.

Ташрамд, Монгол Улсад энэ оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль явагдана.  Одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өрсөлдөхөө зарлаад буй нь улс төр идэвхжиж, өрсөлдөгч намууд сонгуулийн бэлтгэл ажилдаа хэдийнэ орцгоогоод байгаа билээ.

Холбоотой мэдээ