Фэйсбүүк компанийн үйлчилгээ түр саатав

2021-10-05 0

Олон тооны хэрэглэгчийн хувьд фэйсбүүк компаний үйлчилгээ хэдэн цагаар тасалдав. Сошиал медиа платформоос гадна Whatsapp чат үйлчилгээ, Инстаграм зургийн аппликейшнд мөн нөлөөлжээ. Үүний шалтгаан нь системийн шинэчлэлт хийсэнтэй холбоотой байсан бололтой.

Störung | WhatsApp, Facebook und Instagram

Алдаа мэдээлдэг downdetector.com вэбсайтад АНУ, Европ, Колумби, Сингапур зэрэг орнуудаас 10.6 сая алдааны мэдээлэл ирсэн байна. Facebook болон түүний охин компаниудын энэхүү тасалдалыг Downdetector  сайт “урьд өмнө бүртгэгдэж байгаагүй хамгийн том тасалдал” хэмээн онцолжээ.

Төв европын цагаар 5.45 цагаас хойш Facebook сайтын хэрэглэгчид алдаа заасан хуудас эсвэл веб хөтөч нь холболт үүсгэж чадахгүй байна гэсэн мессежээс өөр зүйл харахгүй байв. Whatsapp дээр мессеж илгээх боломжгүй байсан бол Instagram дээр дахин ачаалалт хийгдэхгүй байв.

Facebook, Instagram, WhatsApp Down - Weltweite Störung

Бараг долоон цагийн дараа үйлчилгээ аажмаар эргэн сэргэсэн байна. Сайтын үйлчилгээ аажмаар хэвийн горимоор ажиллаж эхэлсний дараа Facebook -ийн техникийн баг твиттерээр дамжуулан хэрэглэгчдээсээ уучлалт гуйсан байна. “Дэлхийн өнцөг булан бүрт байгаа бидэнд итгэл хүлээлгэсэн олон зуун сая хэрэглэгчдээсээ уучлал хүсье” гэж багийнхан твиттер хуудсандаа бичжээ. “Бид өөрсдийн апп, үйлчилгээнд нэвтрэх эрхийг сэргээхийн тулд шаргуу ажилласан бөгөөд одоо дахин онлайн горимд шилжсэндээ баяртай байна. Биднийг дэмжсэнд баярлалаа” гэж жиргэсэн байна.

Холбоотой мэдээ