С.Эрдэнийн хоёр хагалсан Сонгинын АН

2021-10-09 0

Сонгинохайрханы АН-ын хороо бол С.Эрдэнийн “уран бүтээл”. Хэмжээгүй эрхтэй мэт засаглаж байхдаа С.Эрдэнэ олон газрын АН-ын үүд хаалгыг эвдсний нэг нь Сонгинохайрхан дүүрэг. Өнгөрсөн 4 жилд 5 даргын нүүрийг Сонгины Ардчилсан намынхан үзжээ.

Ө.Пүрэвбаатараас эхлүүлэн Д.Батцогтыг хүртэл намын дарга хэмээн намируулж явсны үр дүнд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн АН бас 2 даргатай таваргаж явна. Дээр нь сонгогдсон 2 даргын эвийг олохын хажуугаар дэргэд нь байгаа дүүргийн намынхаа даргуудын учрыг олох даалгавар Э.Бат-Үүлийн өмнө байна. Эвийг эрхэмлэж нааш харж инээж, цааш харж уйлж буй Э.Бат-Үүл энэ 2 даргыг аль алийг нь түшиж, бараадаж байв. С. Эрдэнэд 100 санал өгсөн хороо Сонгинохайрханд байхгүй. Олон өрсөлдөгч дундаас өөрийгөө илтэд илүү гэж итгэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн санал өгсөн 120 гаруй сонгогчоос ердөө 4,742 хүний санал авчээ. Дөрөвхөн хувийн уг саналыг нь нарийвчлан хороо бүрээр нь харвал бүр хошин дүн гарах бөгөөд тэрээр бүхэл бүтэн 43 хорооноос 100 сонгогчийн саналыг авсан хороо гараагүй ажээ. Гэтэл сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүх нэг хорооноос багадаа 1000 хүний санал авсан нь сонгуулийн дүн дээр дурайх. Өөрөө оролцон хагалж, чадамж засаглалыг нь сүйтгэсэн Сонгинохайрханчуудаасаа С.Эрдэнэ ийм бэлэг авчээ. Энэ бэлгийнхээ хамт Э.Бат-Үүл-ийг ийш нь түлхэж орхичихоод өнөөдөр нүүрээ ч харуулалгүй С.Эрдэнэ чимээгүй суулаа.

Харин хагалах бутаргах тоглоомынх нь хохирогч болсон АН-ын сонгогдсон дарга М.Тулгат, О.Цогтгэрэл нар, дүүргийн намын даргаар нэрлэгдэж буй Д.Цогтбаатар, Г.Очирбат нар харин хар гэмгүй гар гараасаа бариад хачин сайхан сэтгэл гаргалаа. С.Эрдэнийн аваагүй хорооноос 100 гэх хошин саналын тоо өөрчлөгдөх нь лавтай.

Холбоотой мэдээ