Канцлерийн албыг 16 жил тасралтгүй хашсан Ангела Меркель гэж хэн бэ?

2021-11-08 0

Тэрээр 2005 оноос ХБНГУ-ын Канцлерын албыг тасралтгүй хашиж дөрвөн засгийн газрыг тэргүүлсэн нэгэн. Хатагтай Меркель 16 жилийн дараа нэр хүндтэйгээр албаа шилжүүлж байна.

Цагтаа “Хельмут Колийн охин” хэмээн хочлогдож байсан тэрбээр одоо нэгэнтээ Германы улс төрд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч болон халаагаа өгч байна. 

Канцлер агсан Хельмут Коль нэгэнтээ Меркелийг эцэг хүний ​​ёсоор “охин” гэж дуудаж, түүнийг хоёр ч удаа сайд болгосон билээ.

Deutschland Angela Merkel als Bundesfrauenministerin mit damaligem Bundeskanzler Helmut Kohl

Тэрбээр аль 2001 онд Христосын ардчилсан холбоо (CDU) нам сөрөг хүчин байх үед даргаар нь сонгогдон ажиллаж эхэлсэн үеэс “Хельмут Колийн охин” гэх хочоос салсан билээ. Гэвч түүний улс төрийн карьерийн оргил үе нь 2005 оноос эхэлсэн гэхэд болно.

2005 онд болсон Бундестагийн сонгуулиар түүний удирдсан Христосыйн ардчилсан холбоо (CDU), Христосын нийгмийн холбоо (CSU) намын эвсэл Герхард Шрёдерийн удирдаж байсан Социаль демократ намыг (SPD) тун ялимгүй саналын зөрүүгээр ялж гарч ирсэн билээ. Тухайн үед CDU 1949 оноос хойших хамгийн бага саналыг аваад байлаа.

Deutschland Wahlwerbung in Mecklenburg-Vorpommern

Мэдээж энэ нь тийм ч таатай гарааны нөхцөл байгаагүй боловч Ангела Меркель эрс шийдэмгий хөдөлж бөмбөгийг өөрийн талд авч чадсан билээ.

Шинэ канцлер

Сонгуульд ялалт байгуулсан шинэ эвсэл SPD намтай хамтран “их эвслийн ЗГ” байгуулж 2005 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр ХБНГУ-ын хамгийн анхны эмэгтэй, хамгийн залуу, хамгийн анхны зүүн германаас гаралтай, хамгийн анхны байгалийн ухааны мэргэжилтэй ЗГ-ын тэргүүн болон албаа хүлээн авсан билээ.

Angela Merkel und Gerhard Schröder

Шинэ канцлер маш богино хугацаанд албандаа гаршсан юм. Тэрээр 2007 онд дэлхийн хамгийн хүчирхэг 7 орны төр засгийн тэргүүнүүд болон ОХУ-ын төрийн тэргүүнийг оролцуулсан G8 уулзалтыг амжилттай зохион байгуулж, АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нартай энгийн чөлөөтэй яриа өрнүүлж байлаа.

Deutschland G8 Gipfel in Heiligendamm

Тэрээр өмднийхөө өнгийг барагтай бол өөрчилдөггүй бол хүрэмнийхээ өнгийг байнга солих дуртай. Зарим нь түүнийг хүрэмнийхээ өнгөөр тухайн үеийн сэтгэл зүйн байдлаа, эсвэл хэлэх гэсэн өгүүлэмжээ илэрхийлдэг ч гэж таамагладаг.

Bildkombo Angela Merkel

Европын олон орны өр нэмэгдэж, евро аюулд унасан үе. Меркель ЕХ-ны гишүүн улс орнуудад их хэмжээний санхүүгийн тусламж үзүүлэхийг зөвшөөрч, хариуд нь тэднээс хэмнэлтийн горимд шилжихийг шаардаж байлаа. Энэ үйл явдал ялангуяа Грект гашуун дурсамжуудыг сэргээдэг нь нууц биш. Грекийн сонинууд энэ үйл явдлыг Дэлхийн 2-р дайны үеийн Германы эзлэн түрэмгийлэлтэй зүйрлэн бичиж байсан билээ.

Griechenland Democracy-Magazin Kritik Angela Merkel

Даруухан илтгэгч 

Тэр бол тийм ч сайн илтгэгч биш, хүмүүст таалагдах гэж хичээдэггүй. Сулхан бөглүү дуу хоолойтой, ЗГ-ынхаа бодлогыг тэр бүр тайлбарлаад байдаггүй хэдий ч түүний цөөн үгээр хэлсэн ухаалаг даруу илэрхийлэл нь иргэдэд таалагддаг байсан билээ. Тиймдээ ч тэрээр 4 засгийн газрыг улиран тэргүүлсэн биз ээ.

CDU-Wahlkampf mit Angela Merkel

Ээж 

Түүнийг нэгэн цаг үед “ээж” хэмээн хочилдог болсон юм. Жирийн нэгэн ээж биш, харин ард түмний ээж. Ингэж хочлох нь заримдаа шоолж тохуурхсан, заримдаа хайрласан, заримдаа хуучинсаг өнгө аястай. Өнөө үед ямар ч хүүхэд ээжийгээ “Мутти” хэмээн өхөөрдөн дуудахаа больсон. Эх хүн хүүхдээ халамжилдаг, айх айдасгүй байлгадаг бол нөгөө талаас ээжтэйгээ хамт байсан цагт хүүхэд үргэлж хүүхэд хэвээр үлддэг. Хүн бүр үүнд дуртай биш билээ.

“Бид нар үүнийг хийж чадна”

Түүний хэлсэн энэ өгүүлбэр шиг олон талаасаа шүүмжлэгдсэн өгүүлбэртэй тийм ч олонтаа таарахгүй л болов уу. Түүнийг 2015/16 онд дүрвэгсэд болон цагаачдад хилээ нээхэд зарим нь бараг гэгээнтэн мэт хүндэтгэж, зарим нь хурц ширүүн шүүмжилж байв. Түүний дүрвэгсдийн бодлогын талаар хүмүүс өнөө ч ихээхэн хуваагдмал байр суурьтай байдаг.

Deutschland Merkel Selfie mit Anas Modamani

Өрийн хямрал, дүрвэгсэдийн асуудлууд ээлж дараалан гарч ирсэн хүнд хэцүү цаг үеүдэд байр сууриа бат хамгаалж тогтвор суурьтай байж чадсан түүнийг Time сэтгүүл 2015 онд “оны хүн”, “чөлөөт ертөнцийн канцлер” хэмээн алдаршуулсан  билээ.

Angela Merkel Person of the Year Time Magazine Ausschnitt

Эмэгтэйчүүдийн дунд 

Тэр бол анхны эмэгтэй канцлер. Хэдийгээр үүгээрээ хэзээ ч улс төр хийж байгаагүй ч зарим эмэгтэйчүүдэд, тур дундаа (зүүн гар талаас) Аннегрет Крамп-Карренбауэр (CDU намын дарга, Батлан хамгаалахын сайд), Урсула фон дер Лайен (ЕХ-ны комиссын ерөнхийлөгч), Юлия Клёкнер (Хөдөө аж ахуйн сайд) нарт өндөр албан тушаалд хүрэхэд нь дэмжлэг үзүүлсэн билээ.

100 Jahre Frauenwahlrecht

Төрийн хүн

Меркель аливаад ухаалаг ханддаг удирдагч юм. Улс төрийн хувьд ч, хувь хүнийхээ хувьд ч учрыг нь олоход төвөгтэй төр засгийн тэргүүнүүдийн талаар тэр барагтай л бол амнаасаа сул үг унагадаггүй. Шаардлагатай үед дургүйцлээ гол төлөв тойруу замаар илэрхийлдэг улс төрч юм.

G7-Gipfel in Frankreich

Гэрийн эзэгтэй 

Тэр нэг литр сүү ямар үнэтэйг мэддэг. Хэдийгээр Ангела Меркель ЗГ-ын тэргүүний албыг олон жил хашсан ч амьдралын хөрснөөс хөндийрөөгүй юм. Хэдийгээр 2014 онд тэрээр Хятадын төрийн зочин Ли Кэчянтай хамт Берлин хотын супермаркетаар зочилсон ч энэ нь тийм ч ховор зочлолт байсангүй. Тэр гэрийн эзэгтэйн хувьд нэг бус удаа тус супермаркетаар орж гаран хоол хүнсээ цуглуулдаг жирийн нэгэн эмэгтэй байлаа.

Angela Merkel im Supermarkt

Гарын байрлал

Меркель алдартай гарын байрлалаа хаанаас сурсан нь бүрэн тодорхойгүй. Очир алмаазан хэлбэртэй гарын байрлал нь биеийн дээд хэсгийг цэх шулуун байлгахад тусалдаг гэж тэр өөрөө тайлбарладаг. Үүнээс өөр ямарваа тайлбар хийгээгүй. Ямартай ч CDU намын стратегичид 2013 оны холбооны сонгуулийн кампанит ажилд итгэлцэл, тайван амгалан байдлыг илэрхийлэхийн тулд энэхүү очир алмаазан байрлалыг ашигласан.

Deutschland | Wahlwerbung CDU

Хувийн амьдрал 

Меркелийн хувийн амьдрал олон нийтэд төдийлөн ил биш. Тэр энэ талаар нэг их дуугардаггүй. Магадгүй хүмүүс нэг их тоодоггүй байх. Жишээлбэл, Меркель өөртэй нь адил физикч мэргэжилтэй нөхөр Иоахим Зауэр-тайгаа жил бүрийн улаан өндөгний баярыг Италийн Искиа арал дээр хамтдаа тэмдэглэж өнгөрүүлдэгийг бид мэддэг. Гэвч цар тахлын дэгдэлтийн оргил үед ийм боломж гараагүй билээ.

Bildergalerie Homestories Angela Merkel und Joachim Sauer

Гэтэл коронавирус дэгдэв 

Коронавирус канцлерын амралтын дадалд төдийгүй Германд маш их өөрчлөлт авчирсан. Меркелийн нухацтай, заримдаа ер бусын сэтгэл хөдлөл өндөртэй үйлдлүүд хааяа ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Гэхдээ түүний цар тахалыг хэрхэн даван туулж байгаа нь олны хүндэтгэлийг улам бүр татсан билээ.

Belgien Brüssel | EU-Gipfeltreffen - Angela Merkel

Баяртай гэж хэлэх цаг ойртож байна 

2021 оны Бундестагийн сонгууль болохоос хэдэн жилийн өмнө тэрээр дахин нэр дэвшихгүй гэдгээ зарласан. Одоо түүнд шинэ засгийн газар байгуулагдаж, Холбооны шинэ канцлер томилогдох хүртэл уг албыг хаших л үлджээ. Хэрвээ тэр арванхоёрдугаар сарын дунд хүртэл уг албаа хашсан сан бол өмнөх рекордын эзэн Хелмут Колийн рекордыг эвдэх байв.

Wahlkampf 2013 Angie Plakate der CDU

Баяртай Ангий!!!

 

Эх сурвалж: www.dw.com 

Холбоотой мэдээ