Дэд онцлохНийгэм

АНУ-д найман хүн тутмын нэг нэмэлт тунд хамрагджээ

АНУ-д хийсэн судалгаагаар бүрэн тундаа хамрагдаад зургаан сар болсны дараагаар вакцины хамгаалах чадвар 88 хувиас 48 болж буурчээ. Гэхдээ нас баралтаас урьдчилан сэргийлэх чадвар хэвээр байгааг онцлов.

Энэ талаар Файнбергийн анагаах ухааны сургуулийн туслах профессор Доктор Садияа Хан “Вакцины  нэмэлт тунд хамрагдсанаар  сөрөг нөлөө үзүүлэхгүй. Харин коронавирусын халдвар авах эрсдэлээс сэргийлнэ. Өвлийн амралтаараа болон бусад үед хүмүүстэй харилцаж, хэвийн амьдралдаа шилжихийг хүсч байгаа бол нэмэлт тундаа зайлшгүй хамрагдах хэрэгтэй. Цар тахалгүй дэлхийд удаан амьдрахыг хүсэхгүй байгаа бол нэмэлт тундаа хурдан хамрагдах нь чухал” гэв.

АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс (CDC) коронавирусын эсрэг Pfizer болон  Moderna вакцинд хамрагдсан 65 болон түүнээс дээш насны ахмадууд, архаг болон суурь өвчтэй иргэд, эрсдэлтэй нөхцөлд ажилладаг хүмүүсийг нэмэлт тундаа хамрагдахыг өнгөрсөн сарын 21-нд зөвлөсөн. Мөн нэг тунт  Johnson and Johnson вакциныг тариулаад хоёроос дээш сар болсон 18 ба түүнээс дээш насныхныг нэмэлт тундаа хамрагдахыг санал болгожээ. Одоогоор тус улсын 30 гаруй сая иргэн буюу найман хүн тутмын нэг нь нэмэлт тун вакцинаа хийлгэжээ. Энэ үзүүлэлтээрээ тус улс дэлхийд тэргүүлж байна. Одоогоор тус улсад нэмэлт тундаа хамрагдах боломжтой 181 сая гаруй иргэн байгаа юм.

Бүрэн тун вакцин хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь халдвар авсан ч хөнгөн тусч, зарим нь шинж  тэмдэггүйгээр өвчлөөд эдгэрчээ. Гэвч вакцингүй хүмүүс халдварыг үргэлжлүүлэн тараасаар байхын сацуу вакцины хамгаалах чадвар өдрөөс өдөрт  буурсаар байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс нэмэлт тун нь халдвараас сэргийлэх эсрэг биетийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн