Засгийн газар айл, өрхүүдийн цахилгааны төлбөрийг тавдугаар сар хүртэл төрөөс даана

2021-12-31 0

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар айл өрхүүдийн хэрэглэсэн цахилгааны төлбөрийг төрөөс хариуцах ажлыг 2022 оны 1-р сарын 1-нээс 5-р сарын 31-нийг хүртэл үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Төлбөрийг тэглэсэнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, системийн ачаалал ихэсдэг тул айл өрхийн хэрэглээний дээд хязгаарыг зааж өгсөн. Үүнд:

  • Гэр хороололд амьдардаг айл өрхийн -350кВцаг хүртэлх
  • Орон сууцанд амьдардаг өрхийн- 250 кВт цаг хүртэлх цахилгааны хэрэглээний үнийг ЗГ-аас хариуцан хэрэглэгчийн өмнөөс төлөхөөр шийдвэрлэлээ.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Монгол Улсын Засгийн газраас цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг саармагжуулах зорилгоор 2020 оны 12-р сарын 1-нээс 2021 оны 12-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд айл өрх, албан байгууллагын хэрэглэсэн цахилгаан, дулааны эрчим хүн, дулааны уур, хог усны төлбөрийг бүрэн хариуцах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийг хугацаа өнөөдрөөр тасалбар болж байна. Эдийн засгийн хүндрэлийг давахад энэ шийдвэр айл өрх, ААН-үүдэд бодитой дэмжлэг болсон гэдэгт эргэлзэхгүй байна. Нийт цахилгаан, дулааны эрчим хүч хэрэглэгчдийн 98 хувь нь энэ хөнгөлөлтөд хамрагдсан. Энэ  хөнгөлөлтөд өнөөдрийн байдлаар 890 тэрбум төгрөг зарцуулаад байна гэлээ.

Холбоотой мэдээ