Биткойны ханш 40 орчим хувиар унажээ

2022-01-11 0

“Биткоин”-ыханш 2021 оны есдүгээр сараас хойш анх удаа 40 мянган ам.доллароос доош орлоо.

Сүүлийн арилжаагаар криптовалютын ханш Нью-Йоркийн арилжаагаар зургаан хувиар буурч, 39 мянга 700 орчим ам.доллар болоод эргэн сэргэсэн байна. Ингэснээр энэ он гарсаар 14 хувиар буураад байна.

2021 оны арваннэгдүгээр сард ханш дээд цэгт буюу 69 мянган ам.доллар хүрчээ. Үүнээс хойш 40 орчим хувиар унаад байна.

“Infrastructure Capital Advisors”-ийн гүйцэтгэх захирал Жэй Хатфилдийн үзэж байгаагаар “Холбооны Нөөцийн банк бонд худалдан авалтаа бууруулах нь криптовалютуудын ханшид дарамт болох”-оор байна.

Холбоотой мэдээ