Т.Бадрал: Иргэдийг нэг нэгээр нь тусгаарлана

2020-03-26 170 0

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдав. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал танилцууллаа. Тэрбээр, “Иргэдийг 14 хоног тусгаарлаж байсан бол одоо 21 хоног тусгаарлахаар боллоо. Ингэхдээ нэг  нэгээр нь тусгаарлана. Учир нь сүүлийн тохиолдол илрэхэд хамт байсан нэг хүн эрсдэлд орсон. Хүмүүсийг нэг нэгээр нь тусгаарлахаар тусгаарлах байрны хэрэгцээ ч нэмэгдэж байна. Бид гурван захиалгат нислэгээр иргэдээ авахаар төлөвлөсөн байсан. Гэвч ийнхүү тусгаарлах байрны хүрэлцээний улмаас эхний ээлжинд хоёр нислэгийг авахаар боллоо. Одоо 750 иргэн ирэхээр 750 өрөө хэрэгтэй болж байгаа юм. Дээр нь 14 хоногийн төлбөр буюу 750 мянган төгрөг нь 300 мянгаар нэмэгдэж, 1.050.000 төгрөг болж байна. Хотоос гадна хүмүүсийг тусгаарлах талаар ярьж байна. Хотын гадна 300 орны багтаамжтай нэг газар байна. 300 ор гэдэг нь 60-70 өрөөтэй л гэсэн үг. Тэгэхээр энэ хэмжээний  хүнийг л тэр газар байрлуулна. Гуравдахь нислэг гурван хоногоор хойшлох байх. Нэгэнт 14 тусгаарлагдсан иргэдээс дахиж төлбөр авахгүй. Тэдний үлдсэн хоногийн тооцоог улсын нөөцөөс гаргахаар боллоо” гэдгийг хэлэв. Түүнчлэн тэрбээр, “Эхлээд БНХАУ манай эрсдэлтэй бүс байсан бол эргээд бид БНХАУ-ын хувьд эрсдэлтэй болж байна. Тиймээс Манай улсаас очсон иргэнийг БНХАУ 14 хоногт тусгаарлана. БНСУ руу явах 300 орчим хүн хүсэлтээ өгсөн. Тэднийг одоо явах захиалгат онгоцоор хүргэнэ. Харин тэр хүмүүс асуудал намжсан эргэж ирнэ гэсэн асуудал байхгүй” гэсэн юм.

Холбоотой мэдээ