С.Энхболд: Тавдугаар сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулна

2022-02-16 329

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд хамруулах бодлого хэрэгжүүлж байгаа. Үүнд зориулж 2022 оны төсөвт Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийн төсөв тавьсан. Манай улсын дундаж наслалт эмэгтэй 70.8, эрэгтэй 60.6 жил байдаг. 2024 он гэхэд энэ насны зөрүүг таван жил болгоно гэсэн заалт Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бий. Ирэх тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд иргэдийг хамруулах аяныг эхлүүлнэ. Энэ нь давхар ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээнд бодитой үр дүн авч ирнэ гэж бодож байгаа.

Амьсгалын тогтолцоо, шээс, бэлгийн зам, хоол боловсруулах, гэмтэл согог гэсэн таван өвчин нийт өвчлөлийг тэргүүлдэг. Нас наралтын шалтгааныг зүрх судас, хавдар, осол гэмтэл, амьсгалын зам гэсэн өвчлөл тэргүүлдэг. Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоогэдгээр өвчлөл рүү чиглүүлнэ” гэлээ.

Холбоотой мэдээ