Манай улсад жуулчлах БНСУ-ын иргэд визгүй зорчино

2022-05-04 0

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар

  • Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
  • Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай,
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа юм.

Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолцыг хэлэлцээд баталсан байна. Аялал жуулчлалын салбарыг дэмжих, жуулчдыг татах зорилтын хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө.

Ингэснээр БНСУ-ын иргэд Монгол Улсад аялж, улс хооронд зорчихдоо визгүй болж байгаа аж. Өнгөрсөн  амралтын өдөр Ерөнхий сайд аялал жуучлалын салбарынхантай уулзах үеэр БНСУ-ын аялагчдыг визийн шаардлагаас чөлөөлөх, хил орчмын жуулчдын автомашинтай аяллыг дэмжих зэргийг зохих журмын дагуу судалж, шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлж байсан юм.

Холбоотой мэдээ