“Чингис хаан” онгоцны буудлын чиглэлд автобус үйлчилгээнд явж эхэллээ

2022-06-24 0

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх зорилгоор зургадугаар сарын 24-нөөс буюу өнөөдрөөс автобус явж эхэллээ. Тодруулбал, “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-“Драгон” авто вокзал-5 шар”, “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр- 120 мянгат” гэсэн хоёр чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм.

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлнө. Зорчигч нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой.

Холбоотой мэдээ