Д.Амарбаясгалан: Төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, зарцуулалт, үйл ажиллагааг ил тод болгоно

2022-09-20 0
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрбээр Монголын хөрөнгийн биржээс эхэлж буй либералчлалыг саадгүй урагшлуулахад онцгой анхаарч Сангийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох байгууллагатай хамтран ажиллах, төрийн өмчийн ашиглалтыг сайжруулж, иргэд, олон нийтэд төрийн өмчийн зарцуулалт, үйл ажиллагааг нээлттэй, ил тод байлгах зарчим баримтлан ажиллах чиглэл өглөө.
Мөн төрийн өмчит томоохон компани, үйлдвэрийн газруудад хяналт шалгалт хийж, ажлын байрны зураглал гарган, шаардлагагүй, сул орон тоо байгаа эсэхийг нягталж, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, улсын хөрөнгийн нэгдсэн бүртгэлийг хийх программ, хангамж технологийн шийдлийг танилцуулахыг үүрэг болгов.

Холбоотой мэдээ