Д.Сарангэрэл: “Улны айлууд” хэмээн болгоомжгүй үг хэлж, алдаа гаргасандаа хүлцэл өчье

2022-09-27 0

“Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд болсон. Энэ үеэр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нэн ядуу өрхүүдийг “улны айлууд” гэж ярьсан нь олон хүний дургүйцлийг хүргээд амжсан. Тэрбээр өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж, тайлбар хийлээ.   ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “Улны айлууд” хэмээн болгоомжгүй үг хэлж, алдаа гаргасандаа хүлцэл өчиж байна.   Миний хэлсэн болгоомжгүй үг бол олон улсад “bottom” хэмээн ашигладаг нэр юм. Үүнийг манай мэргэжилтнүүд “улны” хэмээн ашигладаг гэж тайлбарласан. Энэ үгээр олон хүнийг гомдоосондоо хүлцэл өчиж байна. Цаашдаа үгийн сонголт дээрээ анхаарч ажиллах болно.  ХНХЯ гурван том шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Тухайлбал, цалин, тэтгэвэр, халамжаас-Хөдөлмөрт шилжих шинэчлэлийг хийхээр хичээн ажиллаж байна.  Өчигдөр жишээ болгон ярьсанчлан 1500 хүнийг үсчин болгоно гэсэн үг биш. Ямар мэргэжлийг тухайн хүн эзэмшвэл сардаа сая төгрөг ба түүнээс дээш орлого олох вэ гэдэгт чиглэсэн бодлого юм. Өөрөөр хэлбэл үсчин гэдгийг жишээ болгож хэлсэн” гэлээ.

Холбоотой мэдээ