Ирэх сараас “Опал” жүжиг өдөр бүр Монголын Хүүхдийн ордны тайзнаа тоглогдоно

2022-10-31 0

АНУ-ын зохиолч Жон Патрик-ийн “Everybody loves Opal” жүжгийг найруулагч М.Батболд “Опал” нэртэйгээр “Хүн” театрт толилуулж байгаа билээ. Тэгвэл тус жүжгийг арваннэгдүгээр сарын 4-нөөс 30-ны хооронд өдөр бүр Монголын Хүүхдийн ордны тайзнаа тоглохоор болжээ. Тасалбарын үнэ 50,000 төгрөг бөгөөд https://ticket.mn-ээс захиалах боломжтой юм.

Хээл хахууль, хуурмаг явдлыг ёжлон харуулж, амьдралд итгэл найдвар байгааг харуулсан саркастик мелодрамын тус жүжигт О.Энхтуул, Ц.Төмөрбаатар, Н.Онон, Д.Баттөмөр, Э.Чинзориг, Т.Ариунчимэг, Т.Сэргэлэн гэсэн долоон жүжигчин дүр бүтээж буй. “Everybody loves Opal” жүжгийн зохиол 1960 онд бичигдэж, 1961 оны аравдугаар сард Нью-Йоркийн “Longacre” театрт тоглогдсон байна. Түүнээс хойш 1963, 1967, 1993, 2017, 2018, 2019 онуудад дэлхийн театруудад тавигдаж байсан түүхтэй. Дан ганц “Everybody loves Opal” нэрээр бус “Dear Pamela” гэх нэрээр дэлхийн зарим улс оронд тавигдаж, хүн зоны сэтгэл, тархинд гэрэл түгээжээ.

Эл жүжгийн зохиолч Жон Патрик амьд ахуйдаа 34 театрын зохиол, 27 кино дэлгэцийн бүтээл туурвиснаас хамгийн нэрд гарсан жүжгийн зохиол нь “Everybody loves Opal” юм.

Холбоотой мэдээ