Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлэв

2022-10-31 0

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д эмгэнэл илэрхийлэв.

Эмгэнэлд “Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Итэвон хороонд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр олон арван хүний амь эрсдэж, харамсалтай үйл явдал болсонд Танд болон Танаар дамжуулан найрсаг Солонгосын ард түмэнд  гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Монголчууд бид манай стратегийн түнш, дотны анд Бүгд Найрамдах Солонгос Улсын ард иргэдтэй энэ амаргүй цаг үед сэтгэл зүрхээрээ хамт байж, амь насаа алдсан иргэдийн гэр бүлд учирсан уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцаж байна.

Гүнээ хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ” гэжээ.

Холбоотой мэдээ