Коронавирусийн халдвараар Испанид 6803 хүн нас барлаа

2020-03-31 68 0

Испанид шинэ коронавирусийн халдварын улмаас нэг өдөрт буюу гуравдугаар сарын 29-ний ням гарагт 821 хүн амиа алджээ. Ингэснээр тус улсад COVID 19 халдвараар амиа алдсан хүний тоо 6803-т хүрээд байгаа юм.

Хэдийгээр нэг өдөрт амиа алдсан хүний тоо ийнхүү огцом өссөн ч шинэ тохиолдлын тоо бямба гарагаас буурсан талаар Испанийн эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Харин Италид халдварын улмаас нэг өдөрт 756 хүн амиа алдаж, нийт 10779-д хүрээд байна.

Гуравдугаар сарын 30-ны 00:22 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо дэлхий нийтэд 721412-д хүрээд байна. Халдварын улмаас амиа алдсан хүний тоо 33956 байгаа бол эдгэрсэн хүний тоо 151004 болжээ.

Харин БНХАУ-д өчигдрийн байдлаар халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ