Эрдэнэс тавантолгой, Тавантолгой төмөр замтай холбоотой 30 гаруй хүнийг АТГ-аас дайчлан байцаажээ

2022-11-17 0

Өчигдөр /2022.11.16/  АТГ-аас нүүрснийхэнтэй холбоотой 20 гаруй объектод үзлэг нэгжлэг хийж, 30 гаруй хүнийг дайлчлан байцаажээ.  Нэгж, дайчилгаа өглөө 11:00 цагаас эхлэн шөнийн 02:00 цаг хүртэл үргэлжилсэн байна. Энэхүү 30 гаруй иргэд дотор Эрдэнэс тавантолгой ХК, Тавантолгой төмөр зам ТӨХК болон гүйцэтгэгч гэрээтэй байгууллагуудын албан тушаалтнууд багтжээ.  “Эрдэнэс тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, тус компанийн зарим удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин өдгөө Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганбат Эрдэнэс тавантолгой ХК-ийг удирдлагаар хангаж буй. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “нүүрсний хулгайтай тэмцэнэ” гэдгээ мэдэгдэж байсан. Дээрх үзлэг нэгжлэг үүнтэй холбоотой бололтой.

Холбоотой мэдээ