Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2022-11-24 0

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулж Хэнтий аймгийн Дадал сумын нутаг дахь Чингис хааны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Эзэн богд Чингис хаан бол нийт монголчуудын эв нэгдлийн тулгуур, үндэстний шүтээн гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр хэлсэн үгэндээ онцоллоо. Хэнтий аймаг Их эзэн Чингис хааны өлгий нутаг учраас Монгол Улсын Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон зарласан. Ингэснээр Хэнтий аймагт түүхэн аялал жуулчлал хөгжиж, тус аймаг төсвийн орлогоо бие даан бүрдүүлэн, орон нутгийн иргэдийн орлого нэмэгдэх боломжтой гэлээ.

Холбоотой мэдээ