Өвөрмонголд гахайн мялзан гарчээ

2020-03-31 77 0

БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах оронд гахайн мялзан гарсан тухай тус улсын холбогдох албанаас мэдээллээ. Ордос хотын нэгэн фермд өвчин гарсан бөгөөд өвчилсөн гахайнуудыг ӨМӨЗО-д хууль бусаар оруулсан гэж уг мэдээлэлд дурджээ. Фермд байсан 200 гахайны 92-ыг нь устгалд оруулсан байна.

БНХАУ-д энэ он гарсаар “ковид19”, H1N5, гахайд халдварладаг Африкийн мялзан гэсэн гоц халдвартай гурван өвчин зэрэг гарч олон нийтийг түгшүүрт автуулаад байгаа юм. Гахайн мялзан өвчний тохиолдол энэ сард гэхэд л хэд, хэдэн мужид гараад байгаа юм.

Холбоотой мэдээ