Эмэгтэй боскчид багийн дүнгээр 11-т жагсав

2023-03-28 0

Энэтхэгийн Нью-Дели хотод болсон эмэгтэйчүүдийн боксын ДАШТ-д 66 орны 333 тамирчин өрсөлдсөнөөс 18 орны боксчид медаль хүртжээ. Тэмцээний дараа багийн дүн гарахад дэвжээний эзэн Энэтхэгийн шигшээ 4 алтан медальтайгаар багийн дүнг тэргүүлсэн байна гэ МОНЦАМЭ агентлагаас мэдээлэв.

Харин манай шигшээ баг 1 мөнгө, 1 хүрэл медаль авснаар жагсаалтын 11 дүгээрт бичигджээ. Энэ удаагийн ДАШТ-ий 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг мөнгөн медаль, 54 кг-д М.Энхжаргал хүрэл медаль авсан билээ.

Холбоотой мэдээ