Улсын хэмжээнд 8.1 сая мал төл байжиж байна

2023-04-20 0

Цасны зузаан: Увс, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэрийн зүүн, Баян-Өлгий, Хэнтий, Сүхбаатарын баруун хэсгээр 0.0-10.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Хяргас 10.0 см, Малчинд 8.0 см, Зүүнговьд 5.0 см, Тэсд 4.0 см, Баян-Өлгийн Сагсай 8.0 см, Сэлэнгиийн Бугант, Хэнтийн Батширээт, Дэлгэрхаанд 5.0см, Дархан, Өмнөдэлгэрт 4.0см, Цэнхэрмандалд 3.0см, Багануурт 3.0 см, бусад нутгаар 0.0-2.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хээрийн түймрийн мэдээ:

2023 он гарсаар ой, хээрийн гал түймрийн 31 тохиолдол бүртгэгдсэн. Сүүлийн өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоохоор Дорнод аймгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байна.Дээрх түймэрт урьдчилсан байдлаар 12-15 гэр (сууц), 16 хашаа (саравч), 1 автомашин өртсөн. Үүнтэй холбогдуулан  гэр нь шатсан 15 айлд улсын Онцгой комиссоос гэр олгож, тээвэрлэн хүргэх ажлыг зохион байгуулж байна.

Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд ЦУОШГ-ын харьяа Дорнод аймгийн “Онон-бороо 1”, “Онон-бороо 2” экспедицүүд 2023 оны 04 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явууллаа. “Онон-бороо 1”  экспедиц Буйр нуур орчимоос,  “Онон-бороо 2” экспедиц Халх гол сумын Ташгай багийн нутгаас зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж 4 ширхэг JFJ-1A борооны пуужин харвасан байна. 4 дүгээр сарын 11-ний өдрийн 08:00 цагийн байдлаар Халх сумын нутгаар салхины хурд 10-16 м/с, агаар чийгшил 77 хувь, агаарын температур -7°С,  цас орж цасан шуурга шуурсан бөгөөд 20:00 цагийн хэмжилтээр 0.7 мм тунадас орсон байна.

Жил бүрийн 3-6 дугаар сарын хооронд түймрийн эрсдэлтэй буюу ой хээрийн бүс нутгаар хуурайшлын зэргийг тодорхойлон гаргадаг. Урьдчилан мэдээлэх хэлтээс боловсруулан гаргасан /2023.04.13/ зургаас харахад Дорнод, хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг  түймрийн эрсдлийн зэрэг ДУНД түвшинд, Сэлэнгийн баруун, Булганы баруун, Хөвсгөлийн зүүн, Увсын баруун хэсэг түймрийн эрсдэл БАГА түвшинд байгаа бол түймрийн ЭРСДЭЛГҮЙ түвшинд Улаанбаатар хотын хойд хэсэг, Төв, Архангай, Булган, Хөвсгөл Завхан аймаг, Увсын зүүн хэсэг  багтаж байна.
Ойрын өдрүүдэд салхи, шуурга ихтэй байх тул ойн аж ахуйн арга хэмжээ, аялал зугаалга, агаар салхинд гарах зэргээр зорчихдоо шүдэнз, татсан гал, цог, нурмыг бүрэн унтрааж болзошгүй ой хээрийн түймрээс сэргийлэхийг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад анхааруулж байна.

Мал төллөлт:

2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар 27.0 сая эх мал төллөхөөс 8.4 сая эх мал төллөж, 8.1 сая төл бойжиж байна. Төллөлт 30.2 хувьтай, төл бойжилт 95.8 хувьтай байна.

Малын хорогдол:

Он гарсаар том малын зүй бусын хорогдол 1.2 сая толгой болж оны эхний 71.1 сая малын 1.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Архангай (203,542), Увс (197,608), Хэнтий  (117,801), Завхан (115,981), Сүхбаатар (95,425) аймгууд байна.

Мал, махны экспорт:

Адуу, хонь, ямааны махыг квотгүйгээр, үхрийн 13.0 мянган тн махыг экспортлохоор шийдвэрлэсэн. Энэ ажлын хүрээнд 2022 онд 16.1 мянган тн  мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд үүний 10.0 мянган тн нь 11-12 дугаар саруудад гарсан. 2023 он гарсаар 24.2 мянган тн мах экспортод гараад байна.

Мал, махны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор гаргасан нэг шийдвэр нь амьд малын экспорт юм. 2022 онд 28503 толгой мал экспортлогдсон бол 2023 он гарсаар 24,540 толгой хонь, ямаа, адуу экспортлогдсон.

Холбоотой мэдээ