Дэд онцлохЭрүүл мэнд

Энэ онд нийт иргэдийн 80 хувийг эрт илрүүлэгт хамруулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг  хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын явц, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны “Багц, төлбөрийн хэмжээ, журам батлах тухай”  06 дугаар тогтоолд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар  танилцуулсан байна.  Үүнтэй холбогдуулж хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгалаа.

Мөн хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгооны багц төлбөрийн хэмжээг инфляци, үнийн өсөлттэй уялдуулан судалж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын цахим системийн дэд бүтэц, программ хангамж, хөгжүүлэлтийн санхүүжилтийг шийдвэрлэхийг  холбогдох сайд нарт даалгажээ. Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн орон даяар зохион байгуулж буй.
Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд энэ оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд хүн амын 30 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд 2023 онд нийт иргэдийг 80 хувийг хамруулахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн