Ухань хот хөл хориогоо цуцалжээ

2020-04-08 94 0

Шинэ төрлийн коронавирус анх БНХАУ-ын Ухань хотод гарсан. Тэгвэл анхны голомт болсон БНХАУ-ын Ухань хот өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн хөл хориогоо албан ёсоор цуцалж,  энгийн байдалд шилжсэн байна. 

Нийт 11 сая хүн амтай, нягтаршил ихтэй энэ хотод CoVID-19 халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард бүртгэгдэж улмаар өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд хатуу хөл хорио тогтоосон билээ. 

Ухань хотын оршин суугчид, жуулчид хэрвээ эрүүл байвал Хубэй мужаас гарах боломжтой юм. Өнөөдрөөс эхлэн явж буй хурдны галт тэрэгний тасалбар 55 000 ширхэг борлогдсон тухай тус хотын удирдлагууд мэдэгдээд байна. 

Холбоотой мэдээ