Бээжинд хөл хорио тогтоов

2020-06-14 110 0

Хятадын нийслэл Бээжин хотын Шиньфади захад халдвар гарснаар 11 дүүргийг карантинлаж, хөл хорьжээ. Бээжин хотод сүүлийн 50 гаруй хоног коронавирусийн халдвар илрээгүй байсан ч хотын хамгийн том бөөний захын ажилтнууд халдвар авчээ. Шиньфади захын 10 мянга гаруй ажилтнаас 517 хүнийг коронавирусийн халдварын шинжилгээнд хамруулахад 45 нь эерэг гарсан аж. Халдвартай хүмүүсийн хэнд ч ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэнэ. Түүнчлэн тус захаар үйлчлүүлсэн хүмүүсийг сайн дураараа шинжилгээнд хамрагдахыг албаныхан хүсчээ.

Фенгтай дүүргийн баруун өмнө хэсэгт орших захыг өчигдөр өглөө эрт хаасан байна. Тус зах нь Бээжин хотын хүнсний ногоо, махны 80 орчим хувийг хангадаг томоохон худалдааны төв юм. Хөл хорио, карантин арга хэмжээг сахиулахаар Хятадын армийн олон зуун цэрэг хамгаалалтад гарчээ. Түүнчлэн Бээжин хот даяар спортын арга хэмжээнүүдийг цуцалж, хүн олноор цуглардаг газруудын үйл ажиллагааг зогсоосон байна.

 

Холбоотой мэдээ