Үндэсний их баяр наадам зодоглох бөхчүүдийг цахимаар бүртгэнэ

2020-06-18 96 0

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний бөхийн салбар хорооноос, цар тахлын үед наадам зохион байгуулахтай холбоотой Монгол үндэсний бөхийн холбоонд чиглэл хүргүүлжээ.

Тухайлбал, Улсын их баяр наадамд барилдах 512 бөхийг 6 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд цахимаар болон шаардлагатай тохиолдолд зарим бөхийг биечлэн байлцуулан бүртгэх юм байна. Мөн барилдах бөхчүүд наадмын өдрүүдэд хэрэглэх хүнс, сандал, нарны хаалтаа өөрсдөө бэлтгэх, харин ажиллах цэц, засуул, жаяг дэгийн багийн өдрийн хоолыг бөхийн салбар комиссоос гаргах аж.

Барилдах бөхчүүд гэр бүл, ойр дотны найз нөхөд, багш, дасгалжуулагч, шавь нарыг наадмын талбай руу явах автобусанд оруулахгүй байх зэрэг зааврыг гарган хүргүүлжээ.

Харин бөхчүүд, аймгийн галуудад хандан үндэсний бөхийн барилдаан, уламжлагдан ирсэн жаяг дэг, хүчит бөх, бөхийн гараа дэвээ, ам угтуул авах ёс, бөхийн өмсгөл хувцас хэрэглэл, бөхчүүд хоорондын эерэг сайхан харилцаа зэргийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх талаар тодорхой чиглэл өгсөн байна.

Холбоотой мэдээ