БНСУ-аас 3541 иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлжээ

2020-07-24 29 0

Энэ сарын 21-ний өдрийн байдлаар Өмнөд Солонгос дахь Элчин сайдын яамны Консулын хэлтэст нутаг буцахаар нийт 3541 иргэн өргөдлөө өгчээ. Өргөдөл гаргасан иргэдийн

  • 195 буюу 5 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 600 буюу 17 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 103 буюу 3 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 180 буюу 5 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 37 буюу 1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • үлдсэн 2426 буюу 68 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Иргэдийн нутаг буцах өргөдлийг ЭСЯ долоо хоног бүр УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэгт хүргүүлж байгаа гэдгийг Консулын хэлтсээс мэдээллээ.

Холбоотой мэдээ