Дэд онцлохНийгэм

Унгар руу тусгай нислэг үйлдэх хүсэлт УОК-т “Хүннү эйр” компани гаргажээ

“Хүннү эйр” компанийн удирдлага Унгар улсад гацаад буй монгол оюутнуудын асуудлаар УОК-т хүсэлт гаргаад байна. Тодруулбал Унгар улсад тэтгэлгээр суралцаад төгссөн 78 оюутны гар гэрийнхэн нь “Хүннү эйр” компанийн удирдлагатай уулзан оюутнуудыг эх оронд нь авчрах тусгай нислэг үйлдэх хүсэлтийг тавьжээ.

“Хүннү эйр” компанийн хувьд Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 113 цэргийн албан хаагчийг татан авчрах тусгай үүргийн нислэгийг амжилттай гүйцэтгэсэн билээ. Иймээс Унгар улсад гацаад буй оюутнуудыг авчрах тусгай үүргийн нислэг үйлдэх бүрэн чадалтай хэмээн үзэж байгаа аж. Тодруулбал Embraer-E190 маягийн агаарын хөлгөөр Оросын Пермь хотод техникийн буулттайгаар дээрх 78 оюутныг авчрах бүрэн бололцоотой гэв.

Ийнхүү УОК-т тусгай үүргийн нислэг үйлдэх зөвшөөрөл хүссэн хүсэлт гаргаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн