Хөл хориог сунгах эсэхийг шийднэ

2020-07-28 340

Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдаж коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг шийднэ. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэнэ.

  1. КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
  2. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
  3. Есдүгээр сарын 1-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлууд

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээс хойш үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоогоод байсан бөгөөд долдугаар сарын 1-нээс үе шаттайгаар нээж байгаа юм.

Холбоотой мэдээ