Намрын чуулганаар ийм хуулийн төслүүд хэлэлцэхээр болжээ

2020-09-01 27 0

УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь МАН-ын бүлгээс 26, УИХ дахь АН-ын бүлгээс 13, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос ес, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос 15, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 12, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хоёр, Инновац, цахим бодлогын байнгын хороо дөрөв, Нийгмийн бодлогын байнгын хороо 17, Төсвийн байнгын хорооноос долоо, Хууль зүйн байнгын хорооноос 26, Эдийн засгийн байнгын хорооноос 18, УИХ-ын гишүүдээс 18, Засгийн газраас 18 санал, давхардсан тоогоор нийт 200 хууль тогтоомжийн төслийн санал иржээ.

Ингээд,  “Монгол УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай’ УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахдаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 02 дугаар тоггоолд заасан хуулийн төслүүд;

Хуулиар намрын ээлжит чуулганаар хэлэлцэн батлахаар тусгайлан хугацаа заасан хууль, тоггоолын төслүүд;

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр жагсаажээ.

Өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг багтаах зарчмыг баримталж УИХ-ын гишүүдзэс дараалалд оруулахаар санал ирүүлсэн боловч өргөн мэдүүлээгүй байгаа хууль, топгоолын төслүүдийг тухай бүрд нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх зарчмыг баримталсан байна.

Намрын чуулганаар хууль, тогтоолын 112 төслийн жагсаалт бүхий “Монгол УИХ-ын 2020 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Тухайлбал,

-Төрийн нийтийн өмчийн тухай хуулийн төсөл,

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл,

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга,

-Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл,

-Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг 112 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр боллоо.

Холбоотой мэдээ