Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явц, тулгамдаж байгаа асуудал, замын хөдөлгөөний нөхцөл байдал, эмнэлгийн хог хаягдал, шинжилгээний цэгүүдэд тавьж байгаа хяналт зэргийн талаар хэлэлцэв. Шинжилгээнд хамрагдах иргэдийн идэвхи, оролцоог бууруулахгүй байх, хүндрэл чирэгдэлгүй, бөөгнөрөл үүсгэхээс сэргийлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан анхаарууллаа. Мөн шинжилгээ авч байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудыг хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтлийн бодисоор бүрэн хангаж, хувцас, хэрэгслээ зааврын дагуу хэрэглэж байгаа эсэхэд үргэлжлүүлэн хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0
Thank you for your sharing. I am worried that I lack creative ideas. It is your article that makes me full of hope. Thank you. But, I have a question, can you help me?
Arnold MCtBUiygJdFUN 6 26 2022 buy priligy online usa Certain aromatic oils e