Улс төр

Ерөнхийлөгч Х.Баттулгыг “жагсаалд өдөөн турхираагүй” гэж хууль хяналтын байгууллага үзжээ

Коронавирусийн халдвартай М бүсгүй “Өргөө” амаржих газарт нярайлж, түүнийг тус газраас ХӨСҮТ рүү тээвэрлэхдээ  “хүнлэг бус хандсан” гэж үзэн иргэд Сүхбаатарын талбайд цуглаж, эсэргүүцлээ өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд илэрхийлж байсан билээ. Уг жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулга өдөөн турхирсан гэх мэдээллийг зарим улстөрч тухайн үед олон нийтэд өгч байв.

Тэгвэл Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хуулийн байгууллага хамтарч “тус жагсаал цуглааныг үймээн самуунд уриалж, өдөөн турхирсан байж болзошгүй” гэх асуудлаар холбогдох шалгалтуудыг хийжээ. Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулга жагсаал цуглааныг өдөөн турхирсан гэх үйлдэл тогтоогдоогүй тул тус асуудлыг хуулийн хүрээнд хаахаар болсон гэх мэдээлэл байна.

Хэрэв Ерөнхийлөгч Х.Баттулга тус жагсаал цуглааныг өдөөн турхирсан гэж үзвэл, түүнийг Үндсэн хуулийн 35 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна” гэж заасны дагуу Үндсэн хуулийн цэц болон УИХ-аар асуудлыг нь хэлэлцэж болзошгүй байсан юм.

Гэвч шалгалтын явцад Төрийн Тэргүүн уг жагсаалтай холбогдолгүй болох нь тогтоогдсон учир хэргийг ийн хаахаар болсныг холбогдох эх сурвалжууд өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн