Дэд онцлохЭдийн засаг

“Оюутолгой” ХХК татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төллөө

Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан.

“Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. 2020 оны татварын актаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

–       “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 549.0 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 164.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

–       “Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 1,953.5 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 382.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

–       “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж, худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

–       Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 395.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;

–       Монгол Улсад байрладаггүй гадаадын компаниудад төлсөн 134.5 тэрбум төгрөгийн угсралт, суурилуулалт, техник, мэдээлэл технологийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 34.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

–       Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 800,000 төгрөг.

“Оюутолгой” ХХК-ийн 2013 оноос 2015 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудсаар 377.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг мөн 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсаас 359.7 тэрбум төгрөгийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан нэхэмжлэл, Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан. 2018 оны татварын актаар илэрсэн зөрчлөөс дурдвал:

–       “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 589.4 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 176.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

–       “Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 522.1 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 156.6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

–       “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 24.3 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;

–       Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 402.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;

–       Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 2.2 сая төгрөг.

Татварын хяналт шалгалтын дагуу гарсан дээрх татварын актуудыг Монгол Улсын татварын хууль тогтоомжийг үндэслэн ногдуулсан ба “Оюутолгой” ХХК, Рио Тинто болон Туркойс Хилл Ресурс компаниуд нь Монгол Улсад төлөх татварыг үнэн зөв, шударгаар, бүрэн төлөх үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад олсон орлогод татвараа үнэн зөв ногдуулж, шударгаар төлөх шаардлагыг “Оюутолгой” ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл компаниудад тууштай тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

2 Comments

  1. Наша группа профессиональных мастеров готова выдвинуть вам инновационные средства, которые не только подарят надежную покров от зимы, но и подарят вашему жилищу оригинальный вид.
    Мы трудимся с последовательными средствами, заверяя постоянный термин службы и великолепные итоги. Изолирование внешнего слоя – это не только экономия ресурсов на обогреве, но и заботливость о экосистеме. Энергоэффективные технические средства, какие мы применяем, способствуют не только дому, но и сохранению природных богатств.
    Самое важное: [url=https://ppu-prof.ru/]Утепление фасада дома под ключ[/url] у нас составляет всего от 1250 рублей за квадратный метр! Это бюджетное решение, которое преобразит ваш домашний уголок в реальный тепловой местечко с минимальными затратами.
    Наши работы – это не исключительно утепление, это составление области, в где все член символизирует ваш личный моду. Мы примем все твои требования, чтобы осуществить ваш дом еще еще более уютным и привлекательным.
    Подробнее на [url=https://ppu-prof.ru/]официальном сайте[/url]
    Не откладывайте заботу о своем доме на потом! Обращайтесь к специалистам, и мы сделаем ваш корпус не только уютнее, но и моднее. Заинтересовались? Подробнее о наших услугах вы можете узнать на официальном сайте. Добро пожаловать в пространство гармонии и уровня.

  2. priligy india 64, 65 Gel 12 months ND ND Garcia et al

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн