Эдийн засаг

“Энэ сард 125 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно”

Төв банкнаас 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх ипотекийн зээлийн олголтын дүн мэдээг танилцууллаа.

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний 5 сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 327.3 тэрбум төгрөгийн зээлийг 4,426 өрхөд олгожээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 2.2 дахин өссөн дүн аж.

Өнгөрсөн 4 жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгодог байсан бол 2021 онд сард дунджаар 75.9 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.

Энэ сард Монголбанкнаас 75 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудад хуваарилан, холбогдох гэрээний дагуу банкууд өөрийн эх үүсвэрээр 50 тэрбум төгрөгийг нэмж, нийт 125 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг олгож байгаа юм байна.
“Цаашид Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг харгалзан үзэж хөтөлбөрийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөрийн санхүүжилт 2024 он хүртэл тасралтгүй үргэлжилнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Эдийн засаг

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааЗасгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй юм байна. Дэвшилтэт технологи бүхий бүхээг, тоноглолуудтай, дуу чимээ бага тул зорчигчдод тухтай. Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Уг хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нисэх бөгөөд АНУ, Сингапур, Австрали руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн