Дэд онцлохЭдийн засаг

Ипотекийн зээлийн санхүүжилт хэвийн олгогдож байна

Монголбанк болон арилжааны банкны санхүүжилтийн хүрээнд 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн хооронд банкууд нийт 99.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 1,362 өрхөд олгосон болохыг Монголбакнаас мэдээллээ.

Тодруулбал,

  • Монголбанкны эх үүсвэрээр 974 иргэнд, 62.3 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгогдсон.
  • Банкны эх үүсвэрийн санхүүжилтээр 388 иргэнд 37.2 тэрбум төгрөгийг олгожээ.

Түүнчлэн коронавируст цар тахлын хүндрэлтэй холбоотойгоор банкууд орон сууцны ипотекийн зээлийн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг иргэдээс хүлээн авч шийдвэрлэж буй аж.

Энэ оны нэгдүгээр сарын 22-ны байдлаар нийт 53,180 зээлдэгч хүсэлт гаргаснаас 52,384 хүсэлтийг буюу 99 орчим хувийг бүрэн шийдвэрлэж, зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байна.

Банкууд нэгдүгээр сарын 30-ны өдрийг дуустал иргэдээс ипотекийн зээлийг хойшлуулах талаар хүсэлтийг цахимаар хүлээн авч байгаа юм. 

Үүнээс гадна ипотекийн зээлийг банкууд олгохгүй байна гэх гомдол мэдээлэл иргэдээс ирээд буй. Иймд зээлийн санхүүжилт олгож байгаа эсэхийг Монголбанкнаас тодруулахад “Санхүүжилт олгогдож байгаа. Монголбанкаас бол хуваарилах хугацаандаа хуваарилаад явж байгаа” гэв.

Түүнчлэн арилжааны банкууд цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор үйл ажиллагаандаа гарч буй саатлаас шалтгаалаад янз бүрийн хариулт өгч байгаа байх гэдгийг албаны эх сурвалж хэлсэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Эдийн засаг

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлааЗасгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас хоёр дахь БОИНГ 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэллээ. Тус агаарын хөлөг нь холын зайд шууд нислэг үйлдэх боломжтойгоос гадна үр ашигтай хөдөлгүүр, хөнгөн жинтэй тул түлшний хэмнэлттэй юм байна. Дэвшилтэт технологи бүхий бүхээг, тоноглолуудтай, дуу чимээ бага тул зорчигчдод тухтай. Мөн 20 тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай учраас Ази-Европыг холбосон ачааны урсгалыг нэмэгдүүлж жилд 10 мянган тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Уг хөлгөөр Истанбул, Франкфурт, Сөүл чиглэлд нисэх бөгөөд АНУ, Сингапур, Австрали руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна.

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК өнөөдөр дэлхийд тэргүүлэгч AerCap ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн