Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсан.
Уг шийдвэртэй холбогдуулан доорх банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч эхэлсэн тул дараах холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой.
Жич: Бусад банкууд онлайнаар хүсэлт авч эхлэхэд эргэн мэдээлэх болно.
Орон сууцны ипотекийн хөнгөлттэй зээлийг 2020.11.01-нээс 2021.07.01 хүртэл үндсэн болон хүүгийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд нийцүүлэн хойшлуулах. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баяртсайхан нарт зөвлөж, Сангийн яам нэн яаралтай хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэлээ.