ОнцлохЭдийн засаг

Б.Мөнхбаатар: Өнөөдрөөс арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэлж байна

Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар зургаан хувийн зээл өгч эхэллээ гэдэг мэдээллийг Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар УИХ-ын чуулганы хуралдаанд өглөө.

Тэрбээр “Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ.

Энэ дотор гол нь орлого. Ипотекийн найман хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой. Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй байсан. Харин зургаан хувь болсноор өрхийн орлого нь нэг сая гаруй төгрөг байж авах боломжтой болж байна.

Монголбанкнаас ес, аравдугаар сарын санхүүжилт 50-иад тэрбум, арилжааны банкууд 40-өөд тэрбум төгрөг гаргаад зургаан хувийн хүүтэй зээл гаргах боломж нээгдээд байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн