Дэд онцлохНийгэмШуурхай

Хүүхдүүд гэр бүлийн орчинд халдвар авах нь эрс нэмэгдэж байна

 Хүүхдүүд сургууль, анги танхимаасаа бус гэр бүлийн хүрээнд халдвар авах нь эрс нэмэгджээ. Өнгөрсөн хугацаанд коронавируст халдвараар 0-17 насны 66,524 хүүхэд өвчилсөн нь нийт тохиолдлын 20.1 хувь юм. Ялангуяа 0-9 нас буюу вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийн өвчлөл дийлэнх хувийг эзэлж байна. Мөн эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь сургууль цэцэрлэгээсээ биш ахуйн хүрээнд, аав, ээж, ах, эгчээсээ халдвар авч байгаа нь судалгаагаар харагджээ. Иймд бага насны хүүхэдтэй эцэг, эхчүүд вакцины бүрэн тундаа хамрагдаж, амны хаалтаа тогтмол зүүж эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах шаардлагатай байна.

Хүүхдүүд коронавирусын халдвар авсан тохиолдолд маш богино хугацаанд өвчилж, хоолой нь өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч, дийлэнх тохиолдолд хөнгөн тусаж байна. Гэхдээ ДЭМБ-аас гаргасан судалгаагаар, зарим тохиолдолд хүүхэд хүндрэх эрсдэлтэй, хэрэв хүндэрвэл олон эрхтнийг хамарсан үрэвслийн хам шинж илэрч, өвдөж байгааг тогтоожээ.

“Ковид-19”-ийн шинэ хувилбар хүүхдэд илүү аюултай юу?

Дэлхийн дахины судлаач мэргэжилтнүүд вирусийн хувилбаруудын хүүхдэд үзүүлэх нөлөөллийг судалж байна. Их Британид анх тогтоогдсон зарим хувилбар хүүхдэд илүү халдварлах чадвартайг тогтоожээ. Ковидын дараа хүүхдүүд ядарч сульдах, ходоод гэдэс хямрах, хоолой залгиур, толгой, булчин өвдөх, сулрах шинэ тэмдэг илэрч буйг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаа мэдээлэлд дурджээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

2 Comments

  1. The doses administered could be increased to 60 mg m and 200 mg m for doxorubicin and paclitaxel, respectively, and the antitumor activity increased markedly, with an overall response rate exceeding 90, and complete remission rate now greater than 40 Table 3 buy priligy 60 It was so small that when the doctors went to do the biopsy, they had to do more mammograms before they could pinpoint it

  2. Your article helped me a lot, is there any more related content? Thanks!

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн