НийгэмОнцлох

А.Ариунзаяа: Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулна

Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцсэн бөгөөд УИХ-д өргөн барихаар болжээ. Хуулийн төслийн талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийгмийн даатгалын хуулийг 1995 онд анх баталж байсан. Үүнээс хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулсан байдаг. Эдгээр нэмэлт, өөрчлөлтөөр хамрах хүрээг өргөтгөж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн хувь хэмжээг өөрчлөх, түрүүлж өсгөсөн хүүхдийн тоогоор шимтгэл төлөх хугацаа, хэмжээнд өөрчлөлт оруулж байсан. Сүүлийн жилүүдэд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд НДС-гийн алдагдлыг нэмэгдүүлж байна. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчилж байна” гэлээ. Тухайлбал,

1.   Нийгмийн даатгалын ерөнхий хууль

2.   НДС-аас олгох тэтгэврийн тухай хууль

3.   НДС-аас олгох тэтгэмжийн тухай хууль

4.   НДС-аас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн тэтгэвэр тэтгэмж, төлбөрийн тухай хууль

5.   Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль

НДС-аас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөлд олон давхаргад тэтгэврийн тогтолцоог нэмэгдүүлэх, тэтгэврийн ердийн насанд хүрсэн иргэдэд суурь тэтгэвэр олгох, тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх, тэтгэвэр бодлох аргачлалд өөрчлөлт оруулж илүү олон жил тэтгэвэр төлснийг нь урамшуулах, тэтгэврийн ердийн наснаас хойш тэтгэвэр тогтоолговол тэтгэврийн урамшууллыг нэмэгдүүлэн тооцдог болох зохицуулалтуудыг оруулна.

НДС-аас олгох тэтгэмжийн тухай хуулийн төсөлд хөдөлмөрийн чадвар түр  алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан гэр бүлийн гишүүдэд тэтгэмж олгох, Ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж болгох, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт олгоно. Ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсан тэтгэмжийг 20 хоногоор нэмэх, ажилгүйдлийн тэтгэмж бодох хувийг нэмэгдүүлэхээр тусгасан. Даатгуулагчийг тогтвортой ажиллуулсан ажил олгогчийг тухайн жилийн төлөх шимтгэлийн 15 хувиар, гурван жил тутамд нэг удаа хөнгөлнө.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөлд даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөл бүрдүүлнэ. Түүнчлэн тэтгэврээ өвлүүлэх боломж бүрдэнэ” гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулаа.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд өөрчлөлт оруулах уу?

-НДШ-ийг хоёр хувиар бууруулсан. Энэ хэмжээгээрээ хуульдаа оруулж байгаа.

-НДС хэдий хэмжээний алдагдалтай байна вэ?

-НДС-гийн чөлөөт үлдэгдлийг нэмэгдүүлэх гурван зохицуулалт байдаг. Нэгд, арилжааны банканд байршуулаад хүүгийн орлого олох, хоёр, гуравт, Монголбанк, Засгийн газар үнэт цаас худалдаж авах. Монгол Улсад өгөөжтэй, баталгаатай нь арилжааны банкуудад байршуулж, хүүгийн орлогыг авах байдаг. Нэг удаа үнэт цаас худалдаж авч байсан. Цаашдаа энэ гурваас гадна олон улсын зах зээл дээр гаргах, хөрөнгийн менежментийг зохицуулалтыг хийхээр тусгасан. Одоогийн байдлаар арилжааны банкуудад байршуулаад хүүгийн орлого авч байгаа НДС-гийн хөрөнгө байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн