Улс төрШуурхай

“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг хэлэлцжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өндөрлөж, хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын асуудлыг хэлэлцсэн. Үүнийг Засгийн газар өргөн барихдаа нууцын зэрэглэлтэй өргөн барьсан учраас хаалттай хэлэлцсэн. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хоёр асуудал багтаж байгаа. Нэгд, Монгол Улс хэвтээ болон босоо тэнхлэнгийн асуудал ярьж байгаа. Одоо 416 км Зүүнбаянгийн төмөр зам, 267 км Гашуунсухайтын төмөр замыг барьж байгаа. Үүнээс гадна төмөр зам дахин барих шаардлагатай. Ингэхдээ дандаа ашиглалтын концессын гэрээгээр барина. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил төмөр замаа бариад түүнийгээ ашиглана. Үүний хүрээнд Арц суурин Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг бариулна. Мөн зүүн чиглэлд Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замыг бариулна. Тиймээс эдгээр төмөр замуудыг төмөр замын бодлогод тусгаж өгч байгаа юм. Хоёрт, өмнө нь барьсан төмөр замын ажил ямар шатандаа явж байгаа талаар мэдээлэл сонссон. Гуравт, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд Засгийн газрын төслүүдийг зарчмын хувьд дэмжих ёстой гэж шийдвэрлэсэн” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

1 Comment

  1. Can you be more specific about the content of your article? After reading it, I still have some doubts. Hope you can help me. https://accounts.binance.com/en-ZA/register?ref=JHQQKNKN

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн