Онцлох

Гуравдугаар тунд яагаад хамрагдах ёстой вэ

Дэлхий нийтийг түгшээсэн цар тахал хүрээгээ тэлсээр байна. Эрсдэлээс өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалах арга нь вакцин. Төрөөс дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг уриалсаар байгаа ч иргэд тун хойрго хандаж буй нь статистик тоон мэдээллүүдээс харагддаг. Тэгвэл вакцин яагаад чухлыг одоо тайлбарлая.
1. Нас баралтыг бууруулах: Гуравдахь тун буюу “booster” тун хийлгэснээр зөвхөн өвчин тусах эрсдэлийг бууруулахаас гадна, хүндэрч эмнэлэгт хэвтэх эрсдэл болон нас барах эрсдэлийн хувийг огцом бууруулж байгаа.
2. Хүүхдүүдээ хамгаалах: Вакцин хараахан гараагүй бүлэг болох 0-11 насны хүүхдийг мөн тодорхой бүлэг вакцинжуулалтад хамрагдсан ч дархлаа тогтоц доогуур бүлгийг хамгаалахын тулд ойр орчмын вакцин хийлгэх боломжтой хүмүүс бүгд 3 дахь тунд хамрагдсан байх шаардлагатай.
3. Урт хугацааны сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалах: “Long Covid” буюу Ковид19 туссаны дараа, даа ялангуяа хүндэрсэн тохиолдолд эргээд эдгэрсэн ч гэсэн сөрөг үр дагаварууд гарч байгаа. Тиймээс эдгээд “дархлаажих” биш, харин “вакцинжуулалт”-н аргаар дархлаажих нь хамгийн ЗӨВ шийдвэр.
4. Шинэ хувилбараас хамгаалах: Тодорхой хугацааны дараа Синофарм ч тэр, Файзер вакцин (4 сарын дараа 12%-р буурна) ч тэр хийлгэсэн, вакцинаар бүрдэж буй дархлааны түвшин буурч байгаа. Үүнийг сэргээж байж шинэ хувилбаруудаас хамгаалагдаж байгаа.
5. Эмнэлгийн ачааллыг бууруулж, бусдыг эрсдэлээс хамгаалах: Эмнэлэгийн хүлээж авах ачааллаас хэтэрсэн нөхцөлд үүнээс үүдэн энгийн нөхцөлд бүх хүчээ дайчлан байж сэхээнээс гаргах байсан хүмүүсийг аварч чадахгүй хэмжээнд хүрдэг. Хэрэв ачаалал ердийн түвшин рүү буувал нас баралт мөн адил буурна.
Графикт Израйль улсын 60 аас дээш насныхан “Ковид-19” хэрхэн хамгаалж байгаа, туссан ч хүндрэх тохиолдол 100,000 хүн тутмаар тооцож харуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

2 Comments

  1. Really wonderful info can be found on blog.Leadership

  2. Thank you very much for sharing, I learned a lot from your article. Very cool. Thanks.

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн