Хятадын нийслэлд болох өвлийн олимп нь цар тахлын улмаас урьд урьдынхаас онцгой өвлийн олимп байх болно. Мөн хүний эрхийн зөрчил, байгаль орчны эсрэг гэмт хэрэг зөрчил, технологийн тагнуулын аюул заналын талаар ярилцаж байна.
Хятадад цар тахлын нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?
Албан ёсны тохиолдлын тоо бага боловч сэтгэл догдлол харьцангуй их байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн улсын хэмжээнд гурван оронтой тоо бүхий шинэ халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ нь 1.4 тэрбум хүн амын тоотой харьцуулахад бага үзүүлэлт хэдий ч маш хатуу арга хэмжээ авч байна. ӨМӨЗО-ны Эжин дүүрэгт даваа гарагаас хойш 35 мянга орчим оршин суугчийг гэрээсээ гарахыг хоригложээ. Мөн Бээжингийн иргэдийг зайлшгүй тохиолдолд л хотоос гарахыг зөвшөөрч байна. Ням гарагт болох байсан Бээжингийн марафоныг цуцалж, хэд хэдэн орон сууцны хорооллын орох гарах хөдөлгөөнийг бүрэн хаав.
Хатуу чанд арга хэмжээ коронагийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлөв?
Вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс БНХАУ-д нэвтрэх тал дээр вакцинд хамрагдаагүй хүмүүсээс хавьгүй олон давуу талыг эдэлдэг байна. Олон улсын олимпийн хорооноос (ОУОХ) баталсан “Тоглолтын хуваарь”-ийн анхны хувилбар ёсоор халдварын эсрэг зохих хамгаалалтгүй бол тамирчид 21 хоногийн тусгаарлалтад байх ёстой аж. Гурван долоо хоногийн турш бэлтгэл сургуулилт хийхгүй тусгаарлалдагдах нь спортын томоохон амжилт гаргахад сөргөөр нөлөөлөх тул вакцинд хамрагдахгүйгээр хэн ч Бээжинг зүглэхгүй нь тодорхой юм.
Нэгэнтээ олимпод оролцох эрүүл ахуйн шалгуурыг даваад орж чадвал Олимпийн тосгон дотор болон тэмцээн уралдаан болох, шагнал гардуулах бүсүүдэд чөлөөтэй зорчих эрх чөлөөтэй байх юм. Тамирчид Бээжин, Янчин, Жанжякоу зэрэг хотуудын тэмцээн болох газруудын хооронд олимпийн тусгай тээврийн хэрэгслээр зорчих боломжтой ч эрүүл ахуйн дүрэм журмыг чанд сахих ёстой. Үүнд байнгын маск зүүх, олон хүн цугларахаас зайлсхийх зэрэг багтана. Бээжинд зөвхөн нутгийн иргэд үзэх эрхтэй.
Бээжингийн өвлийн олимп ямар шалтгаанаар шүүмжлэлд өртөж байна вэ?
Үүнд олон шалтгаан бий: Хятад дахь хүний эрхийн байдал Олимп зохион байгуулахыг эсэргүүцэх шалтгаануудын нэг болдог. Ерөнхийдөө Хятадад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, шашин шүтэх эрх чөлөө хязгаарлагдмал. Төвд, Уйгур зэрэг цөөнх үндэстнүүд Дундад улсад хүнд хэцүү үеүдийг туулж ирсэн. Уйгурууд олон жилийн турш Хятадын төрийн хатуу чанд бодлогын золиос болсоор байна гэдэг. Хятадын Шинжаан муж дахь хорих лагерьт нэг сая гаруй уйгур иргэн хоригдож байгаа гэж үздэг. Тэнд тэд “дахин хүмүүжүүлэх арга хэмжээ” гэж нэрлэгддэг албадан үргүй болгох, үр хөндүүлэх, эд эрхтнийг албадан авах, эрүү шүүлт тулгалтын золиос болдог гэх мэт мэдээлэл гарсан. Human Rights Watch болон барууны зарим засгийн газрууд үүнийг “геноцид” ч гэж тайлбарладаг.
Сүүлийн үед хүчтэй дарамтад өртөөд байгаа Хятадын Хонконгийн онцгой хяналтын бүс дэх сөрөг хүчний төлөөлөл болон Уйгур, Төвд иргэдийн төлөөлөл өвлийн наадам болох гэж байгаатай холбогдуулан Хятадын эрх баригчдыг эсэргүүцэн жагсаал хийж, Олимпийн наадмыг хойшлуулахыг уриалж байна. Хамгийн сүүлд NBA-гийн од Энэс Кантер БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг “харгис дарангуйлагч” гэж тодорхойлсон.
Байгаль хамгаалагчид ч мөн адил цөлийн уур амьсгалтай бүсэд байрлах нэгэн хотод өвлийн наадмыг эсэргүүцсэн тэмцэл өрнүүлж байна. Хятадын нийслэл орчмын бүс нутагт өвөл хур тунадас бараг ордоггүйн улмаас цас ордоггүй. Бээжингээс 100 км-ийн зайд орших Янчин Соншан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн цанын шинэ бүсүүдэд ч мөн өвөл цас ордоггүй байна.
Тамирчид өвлийн наадмыг хэрхэн харж байна вэ?
Цоо шинэ, шинэчлэн зассан талбайд өндөр дээд зэрэглэлийн уралдаан тэмцээн зохион байгуулагдах гэж байгаад баярлахын хажуугаар уг наадмын үр дагаварын талаар тамирчдын дунд нилээд их эргэлзээ байсаар байна. Athleten Deutschland холбооны олон улсын спортын бодлого хариуцсан төлөөлөгч Максимилиан Клейн Deutschlandfunk-д ярилцлага өгөхдөө, идэвхтэй тамирчид нэг талаас хүний эрхийн зөрчилтэй нэр холбогдохыг хүсэхгүй байгаа ч нөгөө талаар олон жилийн хөдөлмөрөө салхинд хийсгэхгүй байхыг хүсч байгаа аж.
“Одоогоор олимпийн баяр хөөр хязгаарлагдмал байна” гэж Ski Alpin-ийн ерөнхийлөгч Майер ARD-д хэлэв. Бусад олон тамирчдын нэгэн адил түүний баг олимпийн наадмын өмнө Бээжинд очиж, олимпийн замуудтай танилцаж чадаагүй байгаа аж.
Бээжинд болсон туршилтын тэмцээнд оролцсон шорт трекерүүдийн хувьд энэ нь өөр байсан: Бээжингийн цар тахлын дэглэм “туйлын хатуу чанд” байгаа хэдий ч хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон заал танхимд тэмцээнд оролцох “маш тухтай санагдсан” гэж 23 настай Анна Зайдел өгүүлэв. “Мөс маш сайн байсан” гэж тэр хэлээд зогсохгүй зохион байгуулалт нь маш өндөр түвшинд байсныг магтсан. “Юу ч асуусан туслахад бэлэн хүмүүс хаа сайгүй байсан. Ерөнхийдөө сорил тэмцээн бүх талаараа амжилттай болсон бөгөөд аюулгүй байдлыг мэдэрсэн” хэмээн тэр өгүүлэв.
Эх сурвалж: www.dw.com
Artificial intelligence has started creating images, composition texts, and composing music. What pleasure happen next? Will robots refund humans?
Is this show
[url=https://radikalfoto.host/i/e3qRV][img]https://a.radikalfoto.host/2024/08/29/foto.webp[/img][/url]
created by phoney intelligence? Dispassionate[url=https://radikalfoto.host],[/url] isn’t it?