Дэд онцлох

ОХУ-ын манайхтай хиллэдэг мужуудад “Ковид-19”-ийн тохиолдол нэмэгдэж байна

ОХУ-д хоногт шинээр бүртгэгдсэн коронавирусийн халдварын тоо тасралтгүй нэмэгдсээр 41 мянга болов. Засгийн газраас халдварын тархалтыг бууруулахаар аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 7-ныг хүртэл “бүх нийтийн амралт” зарласан ч дорвитой үр дүнд хүрсэнгүй. Хэдийгээр Москва, Санкт-Петербург хотуудад халдварын тохиолдол 30 орчим хувиар буурсан ч Татарстан, Крым, Самара зэрэг 10 субьектэд 30 хүртэл хувиар нэмэгдсэн байна. Брянск, Томск, Смоленкс, Курск, Новгород мужууд амралтын өдрүүдийг энэ сарын 10-15 хүртэл сунгахаар болжээ.

ОХУ-ын манай улстай хил залгаа субьектүүдэд цар тахлын нөхцөл байдал хүндрэв. Өвөрбайгалийн хязгаарт хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 370 гаруй Буриадын БНУ-д 200 гаруй болсон бол Эрхүү мужид 530 болж, нас баралт мэдэгдэхүйц нэмэгдсэн. Вакцин хийлгэх иргэдийн идэвх хангалтгүй хэвээр бөгөөд халдвар авсан ч хөнгөн хэлбэрээр өвдөх болно, өөрөө мэдэхгүй шинж тэмдэггүйгээр өвдөөд эдгэрсэн гэх зэргээр вакцины үр нөлөөг үгүйсгэсэн хэвээр байгаа аж.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Эрхүү мужид сурагчдын амралтыг энэ сарын 14 хүртэл сунгасан бол Өвөрбайгалийн хязгаарт үзвэр, үйлчилгээ, нийтийн хоолны газрууд энэ сарын 12 хүртэл насанд хүрээгүй хүнд үйлчлэхгүй гэсэн шийдвэр гарчээ.

Европын Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн “Ковид-19”-ийн өвчний эсрэг вакцин хийлгэсэн гэх хуурамч гэрчилгээ зарж борлуулдаг орос хэл дээрх олон тооны цахим хуудсыг Касперскийн лаборатори илрүүлсэн байна. Гэмт этгээдүүд Астразенека, БиоНТех/Пфайзер, Жонсон& Жонсон, Модерна компанийн вакцин хийлгэсэн гэсэн гэрчилгээг “Darknet”-ээр 300 орчим ам.доллараар зарж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн