Шинэ коронавируст өвчний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа. Хандивыг Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд хүлээлгэн өгөв. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийллээ. Хандивыг халдварт өвчний эсрэг тэмцэж байгаа төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад хамгаалах хэрэгсэл зэргийг худалдан авахад зарцуулна гэдгээ хэлэв. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хандив өргөх хүсэлтээ илэрхийлсээр байна. Хандивыг Төрийн банк. Онцгой байдлын ерөнхий газар. 100900031405 тоот дансанд хүлээн авах юм. 2020 оны 02 дугаар сарын 27-ны 10:00 цагийн байдлаар шинэ коронавируст өвчин дэлхийн 44 оронд тархаад байна. 82175 хүн халдвар авч 2800 хүн нас барсан бол 32819 хүн эдгэрчээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Улс төр
Прокурорын байгууллагын ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлав
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0