Томоохон худалдааны төв, захуудад өнөөдрөөс дархлаажуулалтын түр цэг ажиллуулж эхэлснийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд нийт 30 гаруй зах, худалдааны төвд дархлаажуулалтын түр цэг ажиллуулах бөгөөд өнөөдрийн байдлаар 16 газартай гэрээ байгуулж, долоон цэгт дархлаажуулалт хийж байна.
Нийслэл хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад байна. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0