НийгэмОнцлох

Израйльд 100 хүн тутмын 43 нь нэмэлт тундаа хамрагджээ

Израйль улсад дөрвөн сая гаруй хүн буюу 100 хүн тутмын 43 нь нэмэлт тундаа хамрагджээ. Тус улс  5-11 насны хүүхдүүдээ энэ сарын 11-нээс нэмэлт тунд хамруулахаа зарласнаар бага насныхныг гуравдугаар тунд хамруулж эхэлсэн дэлхийн анхны улс боллоо.  Сургуулиудаа нээж, эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихийн тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг нь энэ юм. Тус улс наймдугаар сараас 12-оос дээш насны бүх хүмүүсийг нэмэлт тундаа хамрагдахыг Засгийн газраас зөвлөсөн юм.

Дархлаа буурч байгаа үед бид сэрэмжтэй, эрсдэлд бэлэн байх хэрэгтэй. Амьдрал буцаад хэвийн үргэлжилж байна. Гэхдээ өмнөхөөс арай ялгаатай нь бид маскаа тайлж болохгүй. Ялангуяа дотор, хаалттай орчинд зайлшгүй маскаа зүүх хэрэгтэй гэдгийг тус улсын албаны хүн ярьжээ.

Хамгийн эхэнд буюу энэ оны  зургадугаар сард хөл хориогоо цуцалж, хэвийн амьдралдаа шилжсэн ч Израйльд долдугаар сараас дельта хувилбар тархан есдүгээр сарын дундуур оргилдоо хүрсэн юм. Энэ үеэр эмнэлгүүд маш олон хүндэрсэн өвчтөн хүлээж авсны ихэнх нь вакциндаа хамрагдаагүй хүүхдүүд байсан юм. Тиймээс маш хурдан нэмэлт тунд иргэдээ хамруулах шийдвэр гаргажээ.

Израйль улс бүрэн тун вакциндаа хамрагдаад 4-6 сар болсон 4.8 сая насанд хүрсэн хүмүүсийн халдвар авч байгаа үзүүлэлтийг өнгөрсөн сард судалжээ. Ингэхэд вакциндаа хамрагдаад зургаан сар болсон 1000 хүн тутмын гурав, дөрвөн сар болсон 1000 хүн тутмын нэг нь халдвар авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?

Бахархмаар
0
Хөөрхөн
0
Утгагүй
0
Тэнэглэл
0

Холбоотой мэдээ

Онцлох

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтэц болон бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн ...

Leave a reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн