Израиль бол коронавирусын гуравдугаар тунг анхлан хүлээн зөвшөөрч, амжилттай хэрэгжүүлсэн улс орнуудын нэг. Саяхнаас судлаачдын форум нь 11-ээс доош насныханд вакцин хийлгэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна.
Вакцин хийлгэх хүсэлтэй хүмүүс Баруун Иерусалим дахь хотын захиргааны байранд байрлах вакцинжуулалтын төвийн өмнө тэвчээртэйгээр дарааллаа хүлээж байна. Хэдхэн долоо хоногийн өмнө байдал арай өөр байв. Зуны улиралд вирусын дельта хувилбар хурдацтай тархаж есдүгээр сард улсын хэмжээнд өдөрт 10,000 гаруй шинэ халдвар бүртгэгдэж байлаа. Мөн COVID-19-тэй хүндээр өвчилсөн хүмүүсийн тоо эрс нэмэгдэж байв. Эхэн үед хоёр дахь тунг хийлгэсэн өндөр настай хүмүүс хүндээр өвчилдөг байсан бол удалгүй ихэвчлэн вакцин хийлгээгүй залуус эрчимт эмчилгээний тасагт шилжих болов.
Хоёр тун хангалтгүй
“Бидний гарт байгаа цорын ганц зэвсэг бол вакцин” гэж Коровнавирустай тэмцэх үндэсний хорооны дарга Салман Зарка өгүүлж байна. Тэрээр: “Дельта хувилбар тархсан үеэс бид хоёр тун хийлгэх нь хангалтгүй гэдгийг илүү сайн ойлгосон. Иймд бид аль болох богино хугацаанд шийдвэрээ гаргах шаардлагатай болсон” гэж өгүүлж байна.
BioNTech/Pfizer-ийн вакцины үйлчлэл зургаан сарын дараагаас суларч эхэлж байгаа нь судалгааны тайлангаас харагдаж байна. Ялангуяа настай хүмүүсийн халдвар авах эрсдэл илүүтэй өндөр байна. Энэ нв ихэнх настайчууд 2020 оны 12 дугаар сард вакцинд хамрагдаж байсантай холбоотой аж.
Вакциний нөөцөө хангалттай бүрдүүлж, зорилтот бүлэгт чиглэсэн дархлаажуулалт, вакцинд хамрагдагсдад зорчих эрх чөлөө олгох “ногоон паспорт” нэвтрүүлсэн зэрэг нь Израсилийн амжилтын нууцууд юм.
“Гурва дахь тун Израилийг аварсантай хэн ч маргахгүй” гэж тус улсын нэртэй судлаач, Тархвар судлалын хүрээлэнгийн профессор Габриела Барш итгэл төгс өгүүлсэн байна.
Artificial intelligence has started creating images, letter texts, and composing music. What pleasure cook next? Intention robots refund humans?
Is this perfect example inform
[url=https://radikalfoto.host/i/e3qRV][img]https://a.radikalfoto.host/2024/08/29/foto.webp[/img][/url]
created by artificial intelligence? Refreshing[url=https://radikalfoto.host],[/url] isn’t it?
Your point of view caught my eye and was very interesting. Thanks. I have a question for you.